Бидний тухай

Компанийн үүсэл хөгжил

Бизнесийн гараагаа эхэлснээс хойш бид бүхэн уул уурхай, үл хөдлөх, худалдаа зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа тэлэн өргөжүүлээд байна. Эдгээр хамаарал бүхий компаниуд хамтран болон бие даан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төслийн гүйцэтгэлд хяналт тавих, үр ашгийг дээшлүүлэхэд менежментийн үйлчилгээ үзүүлэхээр Инкриз ассет менежмент ХХК-ийг байгуулсан.

Ти Эйч майнинг ХХК нь 2015 онд Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсанаар компанийн үндэс суурь тавигдсан. Тус компани нь уурхайн олборлолтын операторын үйлчилгээ үзүүлэхээр байгууулагдсан бөгөөд өнөөдөр сард 500,000 уулын цул хөдөлгөх хүчин чадал бүхий мэргэшсэн оператор компани болгон өргөжихийн зэрэгцээ уул уурхайн зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмж худалдах, түрээслэх үйлчилгээ үзүүлж байна.

Уул уурхайн салбарт ажилласан туршлага дээрээ үндэслэн 2016 онд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлэх БИ ТИ ТРЭЙД ХХК-ийг байгуулж, уул уурхайн салбарт ажиллах цар хүрээгээ тэлсэн. Тус компани нь Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний тээвэр гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэх хүчин чадал, машин тоног төхөөрөмжөө тогмол нэмэгдүүлэн ажиллаж байна.

Ийнхүү уул уурхайн салбарт оновчтой менежмент хэрэгжүүлэн богино хугацаанд амжилттай, үр ашигтай  ажиллаж чадсаны дүнд эдийн засгийн голлох салбаруудын нэг болох үл хөрөнгө, барилгын салбарт үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж СТРЕСС СЭВЭРС ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа тэлсээр байна. Тус компани нь үл хөдлөх хөрөнгийн 3 дахь төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

Бүрэлдэхүүн компаниудад нийтдээ 500 гаруй ажилтан ажиллаж буй бөгөөд ажилчдын нийгмийн асуудал, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөтөлбөр арга хэмжээ тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид эдийн засгийн өндөр өгөөж бүхий голлох салбарууд болох уул уурхай, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарууд дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, үйл ажиллагаагаа тэлэхээр зорин ажиллаж байна

Удирдлага

Г.Бүрнээбаяр

ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч

Э.Нямцэрэн

Ти Эйч майнинг ХХК Гүйцэтгэх захирал

Г.Төгсбаяр

Стресс сэвэрс ХХК Гүйцэтгэх захирал

Г.Баттөр

БиТи трейд ХХК Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч

Н.Улаанхүү

Инкриз ассет менежмент ХХК Гүйцэтгэх захирал
x

Уул уурхай

Үл хөдлөх хөрөнгө

Хөрөнгө оруулалт

Бидэнтэй холбоо барих

ХУД 3-р хороо, Сүмбэр цамхаг,7 давхар 705 тоот

Имэйл: info@increase.mn