ТИ ЭЙЧ МАЙНИНГ ХХК

Байгуулагдсан: 2015 он

Имэйл хаяг: info@thmining.mn

Хаяг: УБ хот, ХУД 3-р хороо, Сүмбэр цамхаг,7 давхар 705 тоот

Утас: 99198918

Бидэнтэй хамтран ажиллах бол

ТИ ЭЙЧ МАЙНИНГ ХХК

Уул уурхайн салбар бол Монгол улсын ДНБ-ний 30%, нийт экспортын 90% гаруйг бүлдүүлдэг эдийн засгийн тэргүүлэх салбар билээ. Энэхүү эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахаар Ти Эйч майнинг ХХК нь 2015 онд байгуулагдсан. Тус компани нь уурхайн олборлолтын операторын үйлчилгээ үзүүлэхээр байгууулагдсан бөгөөд өнөөдөр сард 500,000 уулын цул хөдөлгөх хүчин чадал бүхий мэргэшсэн оператор компани болгон өргөжихийн зэрэгцээ уул уурхайн зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмж худалдах, түрээслэх үйлчилгээ үзүүлж байна.

Одоо тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших South Gobi Sands ХК-ийн Мандах нар нүүрсний уурхайн төслийн хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Уул уурхайн салбарт тулгуурлан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогыг төр засгаас баримталж буйтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай дэд бүтцийг өргөтгөхөөр ажиллаж байна. Энэхүү бодлого болон уул уурхайн салбарын өсөлттэй уялдуулан компанийн зүгээс хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Голлох мэдээлэл, давуу тал

Компани нь одоогоор 106 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Одоогоор сард 500,000 м.куб уулын цулыг олборлох хүчин чадалтайгаар ажиллаж байна.
Уул уурхайн мэргэжлийн операторын үйлчилгээг 9 жилийн туршид үзүүлэн туршлага хуримтлуулаад байна.
Өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан.
x

Уул уурхай

Үл хөдлөх хөрөнгө

Хөрөнгө оруулалт

Бидэнтэй холбоо барих

ХУД 3-р хороо, Сүмбэр цамхаг,7 давхар 705 тоот

Имэйл: info@increase.mn