Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, 8.7 тэрбум ам.долларын орлого олжээ. 2023 онтой харьцуулахад нүүрсний экспорт 14.1 сая тонноор буюу 20.3%-аар нэмэгдэж, биет хэмжээ түүхэн дээд түвшинд хүрлээ.
Харин мөнгөн дүнгээр нүүрс экпортоос 8.7 тэрбум доллар олсон байгаа бөгөөд энэ өнгөрсөн оноос 2.3%-аар буурсан үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортолж 8.9 тэрбум долларын орлого олж байсан бол 2024 онд нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн ч нүүрсний үнийн бууралтаас шалтгаалж орлого өсөөгүй байна.