Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2024 оны 3-р улирлын байдлаар 32,354.6 сая долларт хүрч өмнөх оны эцсээс 5.4%-аар буюу 1,658.0 сая доллараар өссөн байна.
Нийт хөрөнгө оруулалтын дүнд Нидерланд улсаас оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр буюу 43.7%-ийг эзэлж байгаа бол БНХАУ 16.6%, Сингапур улс 8.4%, Их Британи улс 6.4%, Люксимбург улс 3.7%-ийг тус тус эзэлж байна. Хөрөнгө оруулалтын дүнгээр тэргүүлж буй эдгээр 5 улс нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын 78.8%-ийг бүрдүүлж байна.
Их Британи улсаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн 2024 онд хамгийн өндөр хувиар буюу 40.9%-аар өсч 2.1 тэрбум долларт хүрсэн бол Польш улсаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн 26.3%-аар, Канад улсаас оруулсан хөрөнгө оруулалт 9.6%-аар, Сингапур улсаас оруулсан хөрөнгө оруулалт 8.6%-аар, ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 7.8%-аар тус тус өссөн байна.