Компани нь уул уурхайн салбарын өсөлт, тэлэлттэй холбоотойгоор хөрс хуулах, олборлох хүчин чадлаа тогтмол нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. 2025 онд хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу 2025.1.24-ны өдөр Yutong international holding компанийн албан ёсны дистрибьютер Iridium truck Mongolia ХХК-аас худалдан авч буй YTK105D маркийн 70 тоннын даацтай 5 хүнд даацын автомашинаа хүлээн авлаа.